УИХ-ын гишvvн Л.Эрдэнэчимэгийн 2012 оны хувийн ашиг сонирхлын мэдvvлэг

20130930-174950.jpg

Image | Posted on by | Leave a comment

АТГ-аас авсан хариу

20130930-174500.jpg

Image | Posted on by | Leave a comment

Сангийн яамд гаргасан хүсэлтийн цахим хуулбар

Монгол Улсын Сангийн яамны Төрийн сангийн газраас мэдээлэл хүсэх нь

Сандагдоржийн Ганхуяг миний бие Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу доорхи мэдээллүүдийг албан тоотоор авах хүсэлт гаргаж байна.

  1. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэж Монгол Улсын төсөвт зарлага байдлаар суусан мөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчид нь хэрхэн зарцуулсан тухай төсвийн гүйцэтгэлийн нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээ /2011 он, 2012 оны эхний гурван улиралын байдлаар/ 
  1. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг 2011 он, 2012 онд олгох, тайлагнах явцад ямар ямар зөрчил дутагдал илэрсэн хийгээд тэдгээрийг засаж залруулах талаар зохион байгуулсан ажилуудын талаар нарийвчилсан мэдээ 
  1. Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг барагдуулахад зориулсан нөхөн олговрын зарцуулалтын  нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээ /2011 он, 2012 оны эхний гурван улиралын байдлаар/ 

 Дээрхи мэдээллүүдийг албан бичгээр өгөхдөө Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4, 5, 6-д заагдсан эрхээ эдлэх бололцоогоор хангаж өгнө үү. 

Та бүхэн миний хүссэн мэдээллийг дээрх хуульд заасанчлан ажлын 7 хоногийн дотор өгнө гэдэгт итгэж байна. 

Хүсэлт гаргасан: иргэн С.Ганхуяг /                            /

 

Posted in Uncategorized | Leave a comment

Хууль зүйн яамд өгсөн хүсэлтийн цахим хуулбар

Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас мэдээлэл хүсэх нь      

2012 оны 12 дураар сарын 6-ны өдөр 

Сандагдоржийн Ганхуяг миний бие Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу доорхи мэдээллийг албан бичгээр авах хүсэлт гаргаж байна.

  1. Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг барагдуулахад зориулсан нөхөн олговрын зарцуулалтын  нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээ /2011 он, 2012 оны эхний гурван улиралын байдлаар/
  1. 2011 он, 2012 оны эхний гурван улиралын байдлаар дээрх нөхөн олговорыг  олгохтой холбогдуулан Хууль зүйн яамнаас гаргасан эрх зүйн актуудын хуулбарууд
  1. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зарцуулалтын  нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээ /2011, 2012 оны эхний гурван улиралын байдлаар/

Дээрхи мэдээллийг албан бичгээр өгөх үедээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4, 5, 6-д заагдсан эрх эдлэх бололцоогоор хангаж өгнө үү. 

Та бүхэн миний хүссэн мэдээллийг дээрх хуульд заасанчлан ажлын 7 хоногийн дотор өгнө гэдэгт итгэж байна. 

Хүсэлт гаргасан: иргэн С.Ганхуяг /                            /

Posted in Uncategorized | Leave a comment

ҮХЦ-д өгсөн хүсэлтийн явцын талаар

2012 оны 12-р сарын 6-ны байдлаар

2012 оны 11-р сарын 30-д ҮХЦ-д өгсөн хүсэлтийг ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа хянаж үзээд, ҮХЦ-ийн гишүүн Цэрэнбалтавын Сарантуяад өгсөн мэдээлэл байна. 

Posted in Uncategorized | Leave a comment

Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлийн цахим хувь

Монгол  Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах нь

 2012. 11. 23

                              Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын                

                          нийгмийн баталгааны тухай хуулийн зарим зүйл заалт  

                                              Үндсэн  хууль зөрчсөн тухай 

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжууд, түүнчлэн  Олон улсын гэрээ хэлэлцээрүүд нь Үндсэн хуулинд нийцэж байх ёстой. Үндсэн хууль тогтоомжид нийцээгүй хууль тогтоомжууд нь нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулах хууль зүйн  мөн чанараа алддаг онолын ойлголттой билээ. 

Онолын энэхүү ойлголт ёсоор иргэнийхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ үндсэн дээр  дараах үндэслэлээр УИХ-аас баталсан “ Дээд боловсролын  санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийн  8 дахь хэсгийн 2-т дурдсан “ …өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид суралцах хугацаанд нь сар бүр үндэсний тэтгэлэг олгоно ..” гэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйл, 1-р зүйлийн 2-т “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим” , “ 14-р зүйл, 14-р зүйлийн 1, 2-т заасан “ Монгол Улсад  хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг яс үндэс, угсаа гарал, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Учир нь тэгш байдлын тухай зарчмыг хангах, хүний эрх эрх чөлөөг баталгаажуулсан Олон улсын эрх зүйн олон баримт бичиг өнөө үед  дагаж мөрдөж байна. Хүний эрх эрх чөлөө тэгш байдлыг хангах үйл ажиллагаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх байгууллага албан тушаалтан оролцож байх үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй хууль тогтомж бүр тэрхүү хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил бүхэлдээ тэгш эрхийн зарчмыг ханган, хүний эрхийг баталгаажуулсан байх ёстой юм. 

Улсын Их Хурлын  2011 оны 07-р сарын 09-ний өдөр баталсан “Дээд боловсролын  санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хууль, үүнтэй холбоотой хуульчилсан актад үндэсний тэтгэлгийг өдрийн ангид суралцагч бакалавр, магистр, докторын зэрэг горилж буй гадаад дотоодын бүх оюутнуудад олгохыг зөвшөөрсөн эрх зүйн зохицуулалттай байна. Адил тэгш эрхийг хангахгүйгээр ингэж ялгаварал тогтоож байгаад оройн эчнээ ангийн суралцагч оюутнууд орлоготой байдаг гэх хандлагатай холбоотой болов уу гэж үзэж байна. Хэрэв тэдгээрийг орлоготой гэж үзвэл магистр, докторт өдрийн ангид суралцагчид нь мэргэжил эзэмшсэн, ажилладаг орлоготой талаараа адил төстэй баймаар. Ямар учир шалтгаанаар оройн эчнээ ангийн суралцагчийн эрхийг хязгаарлаж хууль баталсан болохыг хууль тогтоогчоос тайлбарлах шаардлагатай юм. Анх хуулийн төсөлд “…. суралцах үедээ орлоггүй байгаа иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг..” гэдэг утгаар орж ирсэн байх боловч хууль эцэслэн батлахдаа дээр дурдсан ялгаварлалыг тогтоожээ.  

 МУ-ын Дээд боловсролын тухай хуулийн 15-р зүйл, 15-р зүйлийн 1 дэх хэсэгт “Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ” гэж тодорхойлсон тодорхололтыг авч үзвэл оройн ангид суралцагч Бакалавр, Магистр, Докторыг зааглаж ялгаа тогтоосон зүйл харагдахгүй байгаа нь адил суралцагч гэдэг ойлголтыг илэрхийлж байгаа юм. 

Иймд  “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай ” хуулийн 8-р зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг шийдвэрлэн эрх нь зөрчигдөж буй бидний хэдэн иргэний  эрхийг сэргээж өгнө үү гэж өргөдөл гаргаж байна.

Өргөдөлд дараах зүйлсийг хавсаргалаа.

 Үүнд : 1.Иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргав

  Өргөдөл гаргасан:      ……………………………С.Ганхуяг 

                                       ……………………Б.Болор- Эрдэнэ

Posted in Uncategorized | Leave a comment

Эрх зvйн онол

Эрх зvйн онол судлах сайхан байна.

Posted in Uncategorized | Leave a comment